У.ХҮРЭЛСҮХ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон ч жолооч нар тээвэрлэлтээ үргэлжлүүлнэ

2020-09-07 1256 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд Тавантолгой-Гашуунсухайт боомтод ажиллаж, нүүрсний тээврийн жолооч нартай уулзав. 

Ганц мод боомтын татан авалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна.

Ерөнхий сайд хоёр жилийн өмнө нүүрс тээврийн жолооч нартай уулзахдаа тайван зогсоол, амрах байр бүхий халуун ус, хоолны газар, зам дагуу бие засах газрууд гээд нийгмийн дэд бүтцийн асуудлуудыг шийдэхээ хэлж байсан. Энэ ажлууд 80-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 86 хувийн гүйцэтгэлтэй яваа Тээвэрчдийн хотхон гэхэд 14,000 гаруй жолооч амрах боломжтой, 2,500 автомашины зогсоолтой, жолооч нарт зориулсан эмнэлэг, 220 хүний суудалтай кино театр, камерын хяналтын систем, харуул хамгаалалттай, бүрэн гэрэлтүүлэгтэй орчин үеийн хотхон тун удахгүй ашиглалтад орох гэж байна. 

Уг ажилд шаардлагатай санхүүжилтийн үлдэгдлийг даруй шийдвэрлэхийг сангийн сайдад үүрэг болгожээ.

Уулзалтын үеэр нүүрсний тээврийн жолооч нар “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орвол бид ажилгүй болох уу” хэмээн Ерөнхий сайдаас асуусан юм.

Тэдний асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Үгүй. Та бүхэн аюулгүйн дүрэм журмыг хангасан, хүнд даацын авто замаар цаашид тээвэрлэлтээ үргэлжлүүлж хийнэ. Төмөр зам, автозамаар экспорт хосолж явна. Төмөр замаар жилдээ 30 сая тн, автозамаар 20 сая тн нүүрс тээвэрлэх тооцооллоор бид ажиллаж байгаа” гэсэн юм. 

Түүнчлэн цар тахлаас сэргийлэх зорилгоор жолооч нарын тусгаарлалтын хоног хугацаатай холбоотой асуудлуудыг жолооч нар ерөнхий сайдад хэлж байлаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны байдлаар улсын хэмжээнд  18 хүртэлх насны нийт 18,249 ихэр

2026-05-01

Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэр

2026-05-01