Б.Эрдэнэбат хүүхдүүддээ мөнгө шилжүүлэхдээ “буян дааж амьдраарай”, “эцгийнхээ ачийг санаж яв” гэсэн утга бичдэг байжээ

2020-09-02 1311 0

“Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж, Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 7 жилийн хорих ял оногдуулсан билээ.

Харин шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан.

Эрүүгийн цагдаагийн хүсэлтээр хийгдсэн Аудитын дүгнэлтээс харахад Б.Эрдэнэбат банкны хөрөнгөнөөс ТУЗ-ийн шийдвэргүйгээр, ямар нэг хууль ёсны үндэслэлгүйгээр 16 тэрбум 21 сая 487 мянган төгрөгийг өөрийн хувийн данс руу болон эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргалан, Э.Тэмүүжин нарын хувийн данс руу шилжүүлсэн нь тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын үеэр Д.Сэргэлэн, Б.Эрдэнэбат нар их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглоод алдсанаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн энд “Онигоо ч гэсэн ортой” гэдгийг батлах нэг зүйл тэмдэглэгдэн үлджээ.

“Чамайг аятайхан байхгүй бол эксел унуулаад, хороололд хоёр өрөө байр аваад өгчихнө шүү” гэж хүүгээ загнадаг гэсэн онигоог та сонсож л байсан байх. Яг үүнтэй адил Б.Эрдэнэбат хүүхдүүдийнхээ нэр дээр их хэмжээний мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “Буян дааж амьдраарай”, “Эцгийнхээ ачийг санаж яв” гэж бичдэг байсан нь хавтаст хэрэгт авагджээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СХД-ийн 3 дугаар хороо спорт цогцолбортой боллоо

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын ко

2025-09-11

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02