Ирэх есдүгээр сард нойтон цас орох төлөвтэй байна

2020-08-28 812 0

Цаг уур орчны шинжилгээний газрын эрдэм шинжилгээний ажилтан АХМЕД АЛИ:

-Есдүгээр сард агаарын температур олон жилийн дунджаар Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговь аймгуудын ихэнхи нутгаар 14-19 градус дулаан, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнхи нутаг, Баянхонгорын хойд хэсгээр -4 градусаас +6 градусын дулаан, бусад нутгаар 8-13 градусын дулаан байдаг.

Харин ирэх есдүгээр сард нутгийнхаа өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговийн ихэнхи хэсгээр олон жилийн дунджаас хоёр градусаар дулаан байна.

Бусад нутгаар олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд талаар олон жилийн дунджаар 30-35 мм баруун аймгуудын ихэнхи, говийн аймгуудын ихэнхи нутгуудаар олон жилийн дунджаар 5-15 мм, бусад нутгаар 15-25 мм хур тунадас байдаг.

Харин ирэх есдүгээр сард Өмнөговийн зүүн, Дорноговийн ихэнхи, Сүхбаатарын өмнөд нутгуудаар олон жилийн дунджаасаа ахиу, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Ирэх есдүгээр сарын эхний арав хоногийн хувьд нутгийнхаа зүүн хэсгээр хур тунадас орох төлөвтэй. Агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ. Мөн эхний арав хоногийн дунд үеэс нутгийнхаа зарим нутгуудаар хур тунадас орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд нутгийнхаа зарим газруудад хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байна.

Газар тариалангийн бүс нутгуудын температурын хувьд олон жилийн дундажийн орчим буюу 6-14 градусын дулаан, хур тунадас олон жилийн дундажийн орчим буюу 15-35 мм хүртэлх хур тунадас орно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Оюунбат: Борооны үеэр хоёр иргэн ухаан алдсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн

Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ өчигдөр  Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдл

2025-08-22

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08