Тэрбумаас илүү хадгаламжтай гишүүдийн жагсаалтыг Ж.Ганбаатар 25 тэрбумаар тэргүүлэв

2020-08-24 1475 0

УИХ-ын зарим гишүүд болон Монголбанк хамтран өргөн барьсан “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч баасан гарагаас эхлэн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн билээ.

Уг асуудалтай холбоотойгоор “өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчдийн” тухай яригдаж эхэлсэн бөгөөд чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн “Одоо байгаа 17 их наяд төгрөгийн хадгаламжийг 10 мянга орчим хүн эзэмшиж байна. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь их хадгаламжтай хүмүүсээс болж байна. Монголд зээлтэй 2.7 сая хүний эрх ашгийг бодох уу, хадгаламжтай 10 мянган хүний эрх ашгийг бодох уу гэдэг асуудал” гэв.
Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “өндөр хадгаламжтай хүмүүсийн мөнгийг хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулалт хийх зохицуулалт хийнэ” хэмээн тайлбарласан байна. Гэвч УИХ-ын гишүүд дээрх тогтоолын төслийг батлах сонирхол бий болов уу? Тухайлбал, УИХ-ын гишүүдийн ХОМ-ээс иш татан ikon.mn сайт мэдээлснээр

УИХ-ын 76 гишүүний 25 хувь нь 200 саяас дээш хадгаламжтай хүмүүс байна. Тэдний 10 нь тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай бол 1.5 тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай найман хүн байна.
Уг жагсаалтыг УИХ-ын гишүүн “Оргилын” хэмээх Ж.Ганбаатар 25 тэрбумын хадгаламжаар тэргүүлж, шинээр сонгогдсон “Сөүл”-ийн Д.Өнөрболор хатагтай 7,6 тэрбумаар удаалж, хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 6 тэрбумын хадгаламжаар эхний гуравт жагссан байна.

Б.Дэлгэрсайхан 4.1 тэрбум, Ц.Анандбазар 2.7 тэрбум, С.Батболд 2 тэрбум, У.Хүрэлсүх 1.7 тэрбум, Н.Учрал 1.5 тэрбум, Д.Бат-Эрдэнэ 1.3 тэрбум, Ш.Адьшаа 1.2 тэрбум, А.Адъяасүрэн 700 сая, Н.Энхболд 554.5 сая, Ч.Хүрэлбаатар 550.8 сая, Ц.Цэрэнпунцаг 499.0 сая, Д.Сарангэрэл 489.9 сая, М.Оюунчимэг 464.3 сая, Б.Чойжилсүрэн 324.3 сая, Х.Баделхан 282 сая, Х.Болорчулуун 240.9 сая төгрөгийн хадгаламжтай гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СХД-ийн 3 дугаар хороо спорт цогцолбортой боллоо

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын ко

2025-09-11

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02