Ган-Эрдэнэ, Дэлгэрмөрөн нар 10 сая төгрөгийн бооцоо тавьжээ

2020-08-24 1572 0

Хөвгүүдийн топ хамтлагийн нэг хоёрт бичигддэг хамтлагийн дуучид болох Т.Дэлгэрмөрөн, Л.Ган-Эрдэнэ хоёр бооцоо тавьж турахаар шийджээ. “Камертон”, “Номин­талст” хамтлагаар овоглож явдаг тэд өсвөр наснаасаа л махлаг хөвгүүд байсан. Харин 40 нас хүрсэн хойноо ийн бооцоо тавьж турахаар болжээ.

Энэ санаачлагыг Л.Ган-Эрдэнэ эхлэн гаргаж “Номинталст”-ын Дэлгэрмөрөнг “Камертон”-ы Ган-Эрдэнэ би тулаанд дуудаж байна” гэж, олон нийтийн сүлжээнд бичсэн. Харин Дээгий түүнд бооцоо санал болгоход Ганаа “Энэ яасан овоо эр вэ. Зүгээр сайхан өрсөлдөөд эрүүл мэнд, гоо сайхандаа анхааръя гэж байхад өөдөөс бооцоо яриад байдаг. За тэгвэл нэг сая төгрөгөөр бооцоо тавья, Номин талстын тарган Дэлгэрмөрөн” гэсэн хариу өгчээ.

Харин Т.Дэлгэрмөрөн “Том загасанд дэгээ хаяхад өгөөш маш чухал гэж ямар юм нь надад хэлчихлээ дээ, шал баларсан юм. Ингээд 25 жилийн турш бодож явсан хүсэл минь биеллээ олох нь тодорхой болдог юм байжээ. Манай Ган-Эрдэнэ шартай эр юм. Би бодохдоо бооцоонд өгөөш болгосон зоосонд хулчийхгүй харин дургүй нь хүрээд намайг орхих болов уу гэж төлөвлөж байсан ч бүх зүйл эсрэгээрээ болчихлоо. Хайран сайхан дээлнүүд минь нүдэнд харагдаж байна…” хэмээн хариу барьжээ.

Эцэст нь тэдний бооцооны ханш огцом өсөв. Тэд нэг сарын хугацаанд хэн нь илүү жин хаяж чадахаа үзэж, их жин хаяж чадсандаа 10 сая төгрөг өгөхөөр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27