10-15 сая залуучууд ажилгүй болох эрсдэлтэй байна

2020-08-24 901 0

Азийн хөгжлийн банк болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) хамтран COVID-19 цар тахал залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ.

2020 онд Монгол, Энэтхэг, Индонези, Филиппин зэрэг Ази, Номхон далайн бүс нутгийн 13 орны 10-15 сая залуучууд ажилгүй болох эрсдэлтэй байна.

Бөөний болон жижиглэнгийн худал­даа, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, тээвэр гэсэн 4 салбарт ажиллаж буй бүс нутгийн 100 сая гаруй залуучуудын ажилгүйдэлд өртөх эрс­дэл бусад салбаруудаас илүүтэй өндөр байгаа аж. Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийн улмаас сургалт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа тасалдаж байгаатай холбогдуулан залуучуудын салбар хооронд хөрвөх чадвар буурч байна.

Засгийн газрууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй асуудлуудыг тухайлан авч үзэж, анхаарал хандуулах нь чухал байна.
Эдгээр сөрөг нөлөөг зөөлрүүлэхийн тулд залуучуудад зориулсан боловсрол, сургалтын үйл ажиллагаануудыг зохион байгуулах шаардлагатай байна гэж үзжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19