Хандивын мөнгөнөөс 1.7 тэрбум төгрөгөөр амны хаалт худалдан авч, 200 хонийг сургалтын төвд өгчээ

2020-08-24 719 0

“Захиргааны шинэ санаачилга” ТББ-аас “COVID-19” цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарцуулж буй улсын төсвийн хөрөнгө, гадаадын тусламж, дотоодын хандивын зарцуулалтад мониторинг хийжээ.

Мониторингийн явцад Онцгой байдлын ерөнхий газрын веб сайт дахь мэдээллийг эх сурвалж болгон, долдугаар сарын 23-нд гаргасан тайланг нь ашигласан аж. Тайланд гурван хандивын талаар мэдээлжээ. Үүнд,
-3.3 тэрбум төгрөг- 323 ААН, 241 иргэнээс мөнгөн хэлбэрээр
-3.2 тэрбум төгрөг- 70 ААН, 2 иргэн материаллаг байдлаар
-800 толгой хонь өгсөн хандив тус тус багтсан байна.

Эдгээр хөрөнгө мөн­гийг хэрхэн зарцуулсан талаар судлахад амны хаалт авахад их мөнгө зарцуулсан нь ажиглагдсан аж. Тухайлбал, нийт 1.8 тэрбум төгрөгөөр амны хаалт авснаас 2020 оны зургаадугаар сарын 15-нд 1.7 тэрбум төгрөгөөр нь амны хаалт авсан байна. Шалтгааныг ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн туслам­жийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч М. Хаш-Эрдэнээс тодруу­лахад “УИХ-ын сонгуульд хэрэглэх гэж амны хаалтад зарцуулсан” гэх тайлбар өгсөн аж. Нэг удаагийн амны хаалт авахаар “Мөнхийн тун” компани руу 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1 тэрбум гаруй төгрөг шилжүүлснийг шилэн дансны цахим мэдээллийн санд байршуулсан боловч хэн зарцуулах, санхүүгийн эх үүсвэрээ хаанаас гаргасан зэрэг шийдвэрээ байршуулаагүй байна.Эндээс харахад 2020 оны УИХ-ын сонгуульд 1.8 сая хүн санал өгсөн гэж үзвэл хэдэн хувь нь энэхүү амны хаалтаас хэрэглэсэн нь тодорхойгүй. Нэг ширхэг амны хаалтыг 1000 төгрөгөөр тооцоход 10 сая ширхэг амны хаалт авсан болж таарч байгаа юм. “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв үргэлж­лүүлэн “Хэний тушаалаар энэ их маскийг авсан шийдвэрийг шилэн дансны хүрээнд тавиагүй байсан. Мөн хандиваар ирсэн 800 толгой хониноос долдугаар сарын 23-нд 200 толгой хонийг дахин сургалт, сэргээн сургалтын төвд олгосон. Олгосон шалтгааныг асуухад гадаадаас ирсэн хүмүүсийг хамгаалж буй хүмүүсийн хүнсэнд хэрэглэсэн гэсэн.

Наймдугаар сарын 14-нд гаргасан тайлан дээр нь 300 толгой хонийг зарж, ОБЕГ-ын дансанд төвлөрүүлсэн гэж тайлагнасан байсан. Гэтэл энэ мөнгө нь ОБЕГ-ын дансанд өнөөдрийг хүртэл ороогүй байх жишээтэй” хэмээн ярив.

Ийнхүү хийгдсэн судалгаанаас дүгнэхэд нэг тэрбум гаруй төгрөгөөр амны хаалт авах үзэгдэл удахгүй болох орон нутгийн сонгуульд давтагдаж болохгүй. Хөрөнгө мөнгө их гарах тусам ард түмний нуруун дээр ачаа болох тул иргэд орон нутгийн сонгуульд оролцохдоо өөрсдөө масктай очиж өгөхийг зөвлөж, хандив тусламжийн мөнгийг зарцуулах ёстой зүйлд нь зарцуулахыг шаардаж буйгаа “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал онцоллоо. Тус ТББ-ын зүгээс дараагийн судалгааны талаар үе шаттайгаар мэдээллийг танилцуулах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал болж, танхимын ерөнхийлөгчийг нөхөн сонгох санал хураалт явагдаж

2024-11-29

Тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрийг нэмснээр “Приус”-ын эзэн 208 мянган төгрөг төлнө

Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэг

2024-11-28

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас  саатуулжээ

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус XXII их хурал өнөөдөр болно. Монголын Үндэсний Худал

2024-11-28