Нийслэлд 38 дотуур байранд 11000 оюутныг аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хүлээн авна

2020-08-24 1266 0

ЭМЯ-аас хийж буй ээлжит мэдээллийн үеэр БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх “Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150000 гаруй оюутан суралцагч суралцах тооцоо судалгаатай байгаагаас бакалаврын түвшинд 120000 оюутан суралцахаар байна. Засгийн газрын 32 дугаар тогтоолоор 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу бэлтгэл ажлыг хангах хүрээнд таван сайдын хамтарсан тушаал гарч, холбогдох газруудад чиглэл өгөн ажиллаж байна.

Коронавируст халдвар, цар тахлын үед их, дээд сургуулийн хичээлийг танхимын болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. Оюутны элсэлт, хичээл сонголтын үйл ажиллагаа цахимаар явагдаж байна.

Их, дээд сургууль, коллежийн лекцийг есдүгээр сарын 1-ээс цахимаар эхлүүлэх бөгөөд аравдугаар сарын 5-аас танхимаар семинар лабораторийн хэлбэрээр явуулахаар болсон. Онолын хичээлийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, семинар, лабораторийн хичээлийг 20-40 хүртэлх оюутантай явуулахаар зохион байгууллаа” гэв.

Мөн тэрээр “Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12,000 оюутныг хүлээн авах бэлтгэлийг хангасан. Үүнээс нийслэлд 38 дотуур байранд 11,000 оюутныг хүлээн авна. Дотуур байранд амьдрах оюутнуудыг аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хүлээн авна” гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07