Монгол хөвгүүд дэлхийн аварга боллоо

2020-08-24 1278 0

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) 2020 онд U17 буюу 17 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Болгар улсын нийслэл Софиа хотод наймдугаар сарын 15-23-ны өдрүүдэд зохион байгуулах байсан ч шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас цуцалсан билээ. Тэгвэл уг Дэлхийн аваргад өрсөлдөх байсан баг тамирчдын дунд онлайн “Skill challenge” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Монгол улсын охид, хөвгүүдийн баг энэхүү тэмцээнд оролцсон юм. 

17 хүртэлх насны ангилалд явагдсан энэхүү тэмцээний аваргаар Монголын баг тодорлоо. Өсвөрийн сагсчид “Монголын багийн спортын анхны дэлхийн аварга” хэмээх эрхэм алдрыг хүртэхдээ гурван дээд амжилтыг тогтоожээ.

Тодруулбал Монголын баг хасагдах шатанд Гвиней улсын эсрэг 119:111, Пуэрто Рико улсын эсрэг 118:109, аваргын төлөө Болгар улстай тоглохдоо 99:124 оноог авч өөрсдийн тогтоосон онооны дээд амжилтаа шинэчилсээр аварга болж чаджээ. Харин эмэгтэй багуудаас БНХАУ-ын баг 118-119-ээр Польш улсын багийг хожиж Дэлхийн аварга болсон байна.

Мөн тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Г.Болор-Эрдэнэ тодорчээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02