Хонконг, Стамбулаас 399 иргэн эх орондоо ирлээ

2020-08-21 916 0

Улсын Онцгой комиссын  шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 17 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болоод байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өчигдөр Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн.

Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоцны хувьд өчигдөр орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор Хонгконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирлээ.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, эрүүл мэндийн шалтгаантай-37, өндөр настан-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-26, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд 83 байна.

Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө  08:05 цагт Улаанбаатарт газардлаа.  Энэ онгоцоор Туркээс 250 иргэн эх орондоо ирлээ. Өнөөдөр Франкфурт-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн онгоц ниснэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02