УИХ дахь эмэгтэй гишүүдийн байгуулсан бүлгийн даргаар Д.Сарангэрэл ажиллана

2020-08-20 1136 0

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогдсон 13 эмэгтэй гишүүн нам харгалзахгүйгээр бүлэг байгуулж, нийгэмд тулгамдаад буй 10 гаруй асуудлыг барьж авч манлайлж ажиллахдаа төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ. 

Эдгээр 13 гишүүн тус бүр нийгмийн өмнө тулгамдсан нэгээс хоёр асуудлыг хариуцан авч бусад гишүүн нь дэмжиж ажиллах аж.

Тухайлбал, эмэгтэй гишүүд залуучуудын хөгжил, бизнес эрхлэх боломж, боловсрол, хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн хэрэгжүүлэлт, хүний хөгжлийн цогц бодлого боловсруулах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийллээ. 

Тухайлбал,

  • -УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Эмэгтэйчүүд бол Монгол улсын хүн амын олонхи нь. Эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн олонхи нь бас эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлын цаана хүүхэд, гэр бүлийн асуудлууд, мөн нийгмийн хөгжил бас тавигдана. Ийм учраас бид үр дүнтэй, зохион байгуулалттай үйл ажиллагаануудыг хийхээр нэгдэж байна.
  • -УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Сүүлийн 10 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурсан байгаа. Үүнийг олон улсын байгууллагуудын зүгээс ч тодорхойлж байна. Эмэгтэйчүүд, эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулаад өөрсдөө хөгжих, мэргэжлээрээ үргэлжлүүлэх сурах, хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж ажиллана. 
  • -УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Залуучуудын хөгжил, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг анхаарч авч үзэх шаардлагатай болсон. Үүнд ахаарал хандуулан ажиллана. 
  • -УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Архидалт, эрчүүдийн эрүүл мэндийн төлөө дорвитой анхаарч ажиллана.
  • -УИХ-ын гишүүн О.Сарангэрэл: Хоёр настай хүүхдүүдийг энэ жил цэцэрлэгт авах боломжгүй байгаа учир хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх ажлыг бид санаачилж шийдвэр гаргуулна. 
  • УИХ-ын гишүүн С.Одонтуяа: “Монгол Улсын хамгийн эмзэг асуудал бол ядуурал. Ядуурлын эсрэг бид тэмцэх болно” гэлээ. 

Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл ажиллах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31