Хятад улс “COVID 19”-ийн эсрэг вакциндаа патент олголоо

2020-08-20 1107 0

Хятадын оюуны өмчийн газраас “COVID 19”-ын эсрэг вакцинд эхний патентыг олгосон тухай тус албаны сайтаар мэдээлэв.

Патентыг “COVID 19” халдварын эсрэг (аденовирусийн векторын үндсэн дээр) рекомбинатын Ad5-nCoV вакциныг хамтран бүтээсэн Ардын чөлөөлөх армийн цэргийн эмнэлэгийн академи ба CanSino Biologics компанид олгожээ.

Өмнө нь энэ вакциныг  нэг жилийн хугацаагаар Хятадын армид ашиглах зөвшөөрлийг зургаадaугаар сард өгсөн байсан юм. Энэ вакциныг өнгөрсөн гуравдугаар сараас клиникийн эм зүйн туршилтад оруулсан байжээ.

Нийтлэгдсэн тайлбар материалд хулгана болон далайн гахай дээр хийсэн туршилтаар вакцин дархлал үүсгэх сайн чадвартай богинохон хугацаанд эсийн болон шингэн орчинд организмын дархлал үүсгэдэг нь тогтоогджээ.

“Генийн өөрчлөлтэй хулгана дээр хийсэн туршилт дээр Ad5 nCoV вакцин нэг удаагийн тарилгын дараа 14 хоногийн сүүлчээр уушгины мах бодийн вирусний ачаалалыг мэдэгдэхүйц багсгаж байгаа нь энэ эм “COVID 19″ халдварын эсрэг дархлалыг сайнаар үүсгэдэг нь батлагдлаа” гэж дагалдах тайлбарт өгүүлсэн байна.

Үүний зэрэгцээ, вакциныг хурдан амархан бэлтгэж болох нь гэнэтийн халдвар дэгдэлтийн үед бөөнөөр үйлдвэрлэн олон түмнийг хангаж болохыг хэлж байгаа ажээ.

Вакцины эхний хоёр шатны туршилтыг Хятадад хийгдсэн ба Хятадын Төрийн өмчийн хяналт удирдлагын хороо (SASAC) мэдээлснээр, энэ оны сүүлч, ирэх жилийн эхээр шинэ вакцин зах зээлд гарч ирэх боломжтой гэнэ. Вакцин клиникийн туршилтын гурван шатны туршилтаар орох ёстой ба түүний дараа л эмийн зах зээлд гаргах асуудал шийдэгдэнэ гэж SASAC тодруулан мэдэгджээ.

Мөн Хятадад зургаан вакциныг клиникийн эм зүйн туршилтад оруулсан байна.

М.ЦОГТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 хүүхдийн ортой 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил

2025-11-27

Метро төслийн бүтээн байгуулалтыг дагаж 150.000 ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар хотын баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэл буюу хэвтээ тэнхлэг дагуу өдөрт дунджаар 347

2025-11-27

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна

Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаа

2025-11-27