Бага ангиудад математик, монгол хэлний хичээлийг танхимаар орно

2020-08-18 858 0

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээл, сургууль эхлэх бэлтгэл ажилтай холбоотой зарим мэдээллийг танилцууллаа.

Энэ жил нийслэлийн сургууль, цэцэрлэгийн засвартай холбоотой 69 ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 6.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүнээс 41-ийнх нь гэрээ байгуулагдаад ажил нь эхэлсэн, 14-ийнх нь тендер сонгон шалгаруулах ажил үргэлжилж байгаа аж. 

Ажил нь эхэлсэн сургууль, цэцэрлэгийн засварын ажил одоогоор 67 хувьтай байна.

Жил бүр өвөлжилт нь хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгүүдийн жагсаалтыг гаргаж, нэн шаардлагатай сургууль, цэцэрлэгүүд дээр нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 700 саяас нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө гаргаж завсар хийдэг. 

Энэ жил өвөлжилт нь хүндэрч болзошгүй 13 сургууль, цэцэрлэгт 698 сая төгрөгийн хөрөнгө гаргаж засварын хийгдэх төсөв батлагджээ. 

Энэ жил сургалтын үйл ажиллагаа танхимын болон танхимын бус гэсэн хэлбэрээр явагдана. Сум, тосгон багийн хувьд долоо хоногийн таван өдөр танхимаар хичээллэнэ.

Харин аймгийн төв, Улаанбаатар хотын сурагчдад долоо хоногийн гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл хэлбэрээр сургалт явагдахаар болжээ.

Танхимын сургалтын бүлэг дүүргэлт 20-оос хэтрэхгүй хүүхэдтэй байна. Нэг өдрийн хичээл 4, 5 цагаас хэтрэхгүй байхаар зохион байгуулалтыг хийнэ.

Есдүгээр сард өмнөх хичээлийн жилд үзсэн агуулгуудыг бататгах чиглэлийн хичээлүүд орно. Тухайлбал, нэгдүгээр ангид эхний долоо хоногт бэлтгэл хөтөлбөр явах юм.

Танхимын сургалтаар, 

  • Бага ангид: Монгол хэл, бичиг, Математик
  • Дунд ангид: Монгол хэл, бичиг, Математик, Физик, Хими, Биологи, Түүх нийгэм, Англи хэл, Эрүүл мэнд
  • Ахлах ангид: Монгол хэл, бичиг, Математик, Эрүүл мэнд болон сонгох судлах гурав хүртэлх хичээл нь  танхимаар орно. Бусад хичээл нь теле хэлбэрээр хичээллэхээр болжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15