Монгол хүнтэй гэр бүл болсон БНХАУ-ын 413 иргэн байна

2020-08-10 1287 0

Монгол Улсад нийт 118 орны 19159 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Урьд жилүүдтэй харьцуулахад, корона­вирус гарсантай холбоо­тойгоор гадаад иргэдийн тоо 4000-5000-аар буурсан.

Хөдөлмөр эрхэлж байгаа 3989, оюутан 2825, хөрөнгө оруулагч 2096, цагаач 1882 иргэн байна. Цагаач иргэдийн ихэнх буюу 95 хувь нь БНХАУ, ОХУ-ын иргэн байгаагаас Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, манайд амьдарч байгаа 1376 хүн бий.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэдийн байж болох тоон хязгаарыг Монгол Улсын иргэдийн гурван хувиас хэтрэхгүй гэж заасан. Мөн нэг улсын иргэн нэг хувиас хэтэрч болохгүй гэсэн заалт бий. Тэгэхээр нэг улсын иргэн хамгийн олондоо 33710-аас хэтрэх ёсгүй.

БНХАУ-ын иргэн 7500 гаруй байгаагаас “Петрочайна Дачин Там­саг” компанийн нефть боловсруулах салбарт 1483 нь хөдөлмөр эрхлэгчээр, 2207 оюутан, 1278 хөрөнгө оруулагч, 1233 иргэн цагаачлан оршин сууж байна. Түүнчлэн Монгол Улсын иргэнтэй гэр бүл болон амьдарч байгаа 413 хятад иргэн бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10