Алтанбулагийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

2020-08-10 1125 0

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ сарын 07-ны өдөр эхэлсэн уг ажиллагаагаар Монгол улсын болон Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын нийт 360 гаруй иргэнийг хил нэвтрүүлэх урьдчилсан тооцоо байгаа юм.

Өчигдөр буюу наймдугаар сарын 09-ний өдөр 61 иргэн улсын хилээр нэвтэрсэн ба эдгээр иргэдийн 54-ийг Дархан-Уул, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад аваад байна.

Алтанбулаг автозамын ШНБ-оор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу 8-р сарын 7-нд 15, 8-нд 27 иргэн хилээр нэвтэрчээ. Эхний өдөр сэжигтэй тохиолдол илрээгүй ба 08-р сарын 08-ны өдөр таван иргэнийг сэжигтэй гэж үзэн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлжээ. Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид зорчигчдын эрүүл мэндийн байдалд тандалт, судалгаа хийн тусгаарлалтад шилжүүлж байна.

Иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр дуусна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10