А.Амбасэлмаа: Ард иргэдийн дунд халдвар тархах эсэх нь цаг хугацааны асуудал

2020-07-22 816 0

ОХУ-ын иргэн 21 хоногийн тусгаарлалтаас гарснаас хойш найм хоногийн дараа нас баржээ. Үүнтэй холбоотойгоор шинжилгээ хийж байгаа бөгөөд хариу нь гараагүй байгаа аж. Мөн энэ нь Covid-19-ийн халдвар биш гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо.

Тэрбээр “Бид нэгдүгээр сарын 8-аас хойш 14207 хүнд тандалт, судалгаа шинжилгээ хийлээ. Covid-19-ийн 287 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 213 нь  эмчлэгдсэн. Эдгэрсэн хүмүүс ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилждэг. Одоогоор эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 36, гэрийн ажиглалтад 51, ажиглалт тандалтын хугацаа дууссан 126  хүн байна. ХӨСҮТ-д 74 хүн эмчлэгдэж байна. Батлагдсан тохиолдлууд нь 15 улсаас зөөвөрлөгдсөн. Үүний дийлэнх нь буюу 194 нь ОХУ-аас ирсэн. Батлагдсан тохиолдлын 104 нь Алтанбулагийн боомтоор бусад нь Буянт-Ухаагийн боомтоор ирсэн байна. Халдвар авсан иргэдийн 70 гаруй хувь эрэгтэй, мөн хувь нь оюутан байна. Халдвар авсан хүмүүс нь 6-80 насныхан байна. Тав хүртэлх насны хүүхэд найм, 55 хүртэлх насны 12 хүн байсан. Харин 20-24 насны 114 хүнд халдвар бүртгэгдсэн. Дунджаар 14-64 хоног хэвтэн эмчлүүлж байна. Улсын хэмжээнд зургаан лабораторид хоногт 1400-1600 хүнд коронавирусийн шинжилгээ хийх боломжтой.

Бид ДЭМБ-аас гаргасан эмчилгээний удирдамж болон улс орнууд өөрийн онцлогт тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж зөвлөсний дагуу эмчилгээ, тандалт судалгааг хийж байна. 

Ард иргэдийн дунд халдвар тархах эсэх нь цаг хугацааны асуудал. Иргэд амны хаалт зүүх, гараа сайтар савандаж угаах, олон нийт цугларсан газраар явахгүй байх зэрэг халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагахыг сануулмаар байна” гэлээ.

Түүнчлэн эдгэрсэн 31 хүнээс дахин коронавирус илэрсэн бөгөөд эдгээр хүмүүсээс ажиглалтын хугацаанд гурван удаа шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан тул тусгаарлалтаас гаргасан гэв.

Мөн тусгаарлалтаас гараад найм хоноод нас барсан ОХУ-ын иргэнд 21 хоног ажиглалтад байх хугацаанд нь гурван удаа шинжилгээ хийсэн. Хариу нь бүгд сөрөг гарсан тул Covid-19-ийн халдвараар нас бараагүй гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19