Мэргэжлийн Засгийн газар буюу У.Хүрэлсүхийн залуучууд

2020-07-08 1065 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өмнө нь салбартаа олон жил ажиллаж,тодорхой хэмжээний дадлага туршлага хуримтлуулж, салбарынхандаа танигдсан, төрийн албанд мэргэшсэн залуучуудыг сонгож Засгийн газраа бүрдүүлж байна. У.Хүрэлсүхийн багт орж ажиллах гэж байгаа шинэ сайдуудын талаар товч танилцуулъя.

Эрчим хүчний сайдад нэр дэвшээд байгаа Н.Тавинбэх гэхэд эрчим хүчний салбарт мастераас эхлэн гүйцэтгэх захирлын алба хашиж, Багануур дүүргийн захирагчаар ажиллаж байжээ.

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд байгаа Г.Сайханбаярын хувьд Бригадын генерал цолтой, 1994 онд Зэвсэгт хүчний жанжин штабаас ажлын гараагаа эхлэж, 1996 оноос хойш Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаа юм байна.

Нэлээд их хүлээлт үүсгээд байгаа Соёлын яамны сайдаар ажиллахаар нэр дэвшсэн С.Чулуун нь Шинжлэх ухааны доктор, академич цолтой, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байжээ. Монголчуудын өв соёлыг дэлхий нийтэд түгээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх томоохон үүрэг хүлээж байгаа Соёлын яамыг С.Чулуун академич тэргүүлэхээр болоод байна.

Харин Гадаад харилцааны сайдад нэр дэвшээд байгаа Н.Энхтайван нь Политехникийн дээд сургууль, Бээжин хотын Худалдааны их сургууль, Шинэ Зеландын Велингтоны их сургууль тус тус дүүргэсэн. МУИС-д эдийн засгийн магистр, АНУ-ын Стрэйерийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан, 1993-1996 онд Худалдаа, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд ГХЯ-нд мэргэжилтэн, атташе, 1997-1999 онд ГХЯ, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1999-2003 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, III, II, I нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх, 2011-2012 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2015 онд Шадар сайдын зөвлөх, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байжээ.

Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшээд байгаа Л.Халтар нь ОХУ-д Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, Эрхүү хотод Зам харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. УБТЗ-ын Удирдах газраас ажлын гараагаа эхлүүлж, УБТЗ-д Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын алба хашиж байжээ.

Харин БСШУ-ын сайдад нэр дэвшээд байгаа Л.Цэдэвсүрэн 1994 оноос эхлэн Боловсролын яаманд мэргэжилтнээс эхлэн газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл алба хашиж байгаа, салбартаа танигдсан, ажлаа мэддэг туршлагатай төрийн албан хаагч юм байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газарт 3 эмэгтэй сайд ажиллахаар болж байна. Тэдний нэг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад нэр дэвшээд байгаа А.Ариунзаяа Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан, төрийн ажлын туршлагатай, гадаадад боловсрол эзэмшсэн бүсгүй юм.

ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшээд байгаа З.Мэндсайхан 2015-2016 онд Сангийн яаманд Төсвийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга, 2016 оноос Эрчим хүчний яамны Төрийн Нарийн Бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан тушаалыг хашиж байжээ.

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд байгаа Б.Мөнхбаатар Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийг Улс төр судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дүүргэж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Лондонгийн Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн орлогч, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ. Уул уурхай,

Хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшээд байгаа Г.Ёндон “Монголросцветмент” компанийн Заамар дахь алтны үйлдвэрийн даргаар ажиллаж байсан, Монголын маркшейдерийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, Их сургууль төгссөн цагаасаа хойш уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа юм.

Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах шинэ сайд нарын нэр тодорлоо. Төрийн ажлын туршлагатай, мэдлэг боловсролтой, салбартаа сайн танигдсан эдгээр залуучууд урьд өмнө элдэв бохир зүйлд нэр холбогдоогүй, нэр цэвэр, гар цэвэр гэдгээрээ бас ялгарч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хотын даргын “Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлэх” саналыг НИТХ хэвээр баталлаа

Нийслэлийн ИТХ өнөөдөр /2024.12.04/ хаалттай хуралдаж, 2025 оны төсвийн төслийг баталжээ. Хуралдаана

2024-12-04

“Н.Норовбанзад” 2 унцын дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзады

2024-12-03

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруула

2024-12-03