Хагас жилийн хугацаанд ой усан сан бүхий газар хог хаясан, машин угаасан 61 иргэнийг торгожээ

2020-07-02 1027 0

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аялал гоё” 3 сарын аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэн. Энэ хүрээнд  Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул, “Join me” компанийн гүйцэтгэх захирал Э.Цоморлиг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын автомашины хөдөлгөөний ачаалал бүхий 6 постод “Хоггүй аялал гоё” уриа бүхий 2500 наалт болон 5000 хогийн уутыг тарааж жолооч, иргэд аялагчдад байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, хоггүй аяллыг уриалж байна. Ингэхдээ Хан-Уул дүүргийн Сансар худалдааны төв, 22-ын товчоо, Номин, Оргил худалдааны төв, Зунжин зэрэг Улаанбаатар хот руу орох, гарах хэсэгт мэргэжлийн байгууллагууд жолооч, зорчигчдод тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бүхий наалт нааж, хогийн уут тарааж байгаа юм. Цаашид Горхи Тэрэлжийн чиглэлийн амралтын газар, аялал жуулчлалын байгууллагууд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалтыг хийн ажиллахаар төлөвлөжээ.

Аяны дараагийн шатны ажлыг Ерөнхий боловсролын байгууллага, оюутан сурагчдын боловсролын хүрээнд байгаль дэлхийтэй харьцах зөв хандлагыг төлөвшүүлэх, эх орны дахин давтагдашгүй түүх соёлын өв болсон түүхэн дурсгалт газруудыг таниулах, мэдээллээр ханган ажиллана гэдгийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар хэллээ. 

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул хэлэхдээ “2020 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад 13 786 удаагийн гомдол мэдээлэл ирсэн. Нийт гомдол мэдээллийн 63,2 хувийг нийслэлийн Цагдаагийн газар, харьяа хэлтсүүд шийдвэрлэжээ. Улаанбаатар хотын хэмжээнд оны эхний хагас жилийн байдлаар 9064 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 22,5 хувиар буурсан үзүүлэлт” гэсэн юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон нийслэлийн Цагдаагийн удирдах газрын гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл, Join me-аялал амралтын хөтөч байгууллага зэрэг төрийн болон төрийн бус 50 гаруй байгууллага “Хоггүй аялал гоё” аяныг зохион байгуулж байна. Join me-аялал амралтын хөтөч байгууллагын тухайд дотоодын аялагчдад зориулаад аялалын бүтээгдэхүүн санал болгодог бөгөөд аялал жуулчлалын 50 гаруй мэргэжлийн байгууллагууд нэг платформд нэгтгэж чадсан байна.

Дашрамд дурьдахад, Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 15.8-д “Усан сан болон ой усан сан бүхий газар хог хаясан, машин угаасан, бохир зүйл угаасан иргэнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу оны эхний хагас жилийн байдлаар нийт 61 иргэнийг торгожээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

5.4 тэрбумын хохиролтой Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татжээ

Энэ оны эхээр буюу 2024 оны нэгдүгээр  сарын 24-ний шөнө "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт га

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07

Таван шалгуураар нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас нийслэл хотод олгох тээврийн хэрэгслий

2024-11-07