U-money карт “саятан төрүүлнэ”

2020-01-17 2235 0

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болж байна. “Улаанбаатар смарт карт” ХХК-аас таван жилийнхээ ойн хүрээнд “Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийг зохион байгуулах болсон талаараа мэдээлэл хийлээ. Сард 10 болон түүнээс дээш удаа u-money карт, ХААН банк, Юнител, Мобиком, Скайтел компанитай хамтарсан картаар төлбөрөө төлөн нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн дунд энэхүү хөтөлбөрийг явуулах аж.

Тохирлыг сар бүр явуулах бөгөөд картны ард байрлах 16 орны сүүлийн 4 орон таарвал нэг сар үнэгүй зорчих эрх, 5 орон таарвал 500 000 төгрөг, 6 орон таарвал 2 сая төгрөгийн азтан болох юм байна.

“Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийг 2020 оныг дуустал явуулах ба сар бүр азтан тодруулах аж. Нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх ба жилийн хугацаанд 120 сая төгрөгийн хонжворыг 1321 хүнд олгохоор төлөвлөжээ.

“Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрт хөнгөлөлттэй зорчдог иргэд хамрагдахгүй юм байна.

Сугалааны тохирол сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт 19:00 цагаас телевиз болон фейсбүүк хуудсаар шууд хүрнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Увс аймагт 3.6, Өвөрхангай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Увс аймгийн Ховд сумын Ачит багийн “Усан хоол” гэдэг газарт

2026-07-21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирлаа 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны

2026-07-07