Өнөөдөр Ерөнхий сайдыг томилно

2020-07-02 1405 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай хэлэлцэнэ.

Өчигдөр буюу энэ сарын 1-нд МАН-ын Бага хурал хуралдаж, тус намын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар уг асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Уг асуудлыг өнөөдөр чуулганаар эцэслэнэ.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон тохиолдолд тэрбээр 14 хоногийн дотор Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай УИХ-д өргөн мэдүүлэх ёстой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ИНБ-ууд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

"Глоб интернэшнл төв", "Цогц хөгжлийн үндэсний төв" зэрэг иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын гишү

2026-04-10

Ц.Идэрбат: Хүлэмжийн аж ахуй хувиараа эрхлэх хүмүүст 2.1 тэрбум төгрөгийн хүүгүй, урт хугацаатай зээл олгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газ

2026-04-08

Н.Учралын Засгийн газар анхны хуралдаанаа хийж байна

Шинээр байгуулагдсан Н.Учралын Засгийн газар өнгөрсөн бямба гарагаас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд

2026-04-06