Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хойшлуулжээ

2020-01-17 2747 0

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хэлэлцэхээр товлосон ч хойшлуулжээ.  Гадаадад томилолттой яваа тус дэд хорооны гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарыг ирсний дараа уг асуудлыг хэлэлцэх аж.

Хуулийн дагуу УЕП-оос ирүүлсэн саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай. Гэсэн ч дэд хорооны гишүүдийн хоёр нь гадаадад томилолттой байгаа тул асуудлыг хуулийн хугацаанд нь шийдэх боломжгүй болж байна.

Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Дэд хороо хаалттай хуралдвал би хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдэгдсэн билээ. Харин Дэд хорооны дарга Ц.Нямдорж энэ тухай “Н.Номтойбаяр гишүүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй. УЕП-оос асуудлыг нууцын зэрэглэлтэйгээр оруулж ирсэн учраас нээлттэй хэлэлцэх боломжгүй” гэв. 

Мөн УЕП Б.Жаргалсайхан “УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргахаас нааш Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг хэлэх боломжгүй” гэсэн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04