Т.Доржханд: Би хэдий ганцаараа ч хүчтэй СӨРӨГ ХҮЧНИЙ хувиар ажиллаж чадна

2020-06-29 525 0

УИХ-ын шинэ гишүү­дийн үнэмлэхийг гардуулах ёслолын ажил­лагаа Төрийн ордонд болов. УИХ-ын 2020 оны сонгуульд 32 гишүүн шинээр сонгогдсоны нэг нь “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн Т.Доржханд юм.

Тэрбээр, ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрхэн ажил­лах талаараа “Ирэх дөрвөн жил маш хэцүү жилүүд байх болов уу. Эдийн засгийн хамгийн хүнд цагийг туулна.Эдийн засгаа бэхжүүлэх сэргээх, хар, саарал жагсаалтуудаас гарах, бондын өрийг дарах, ажилтай Монгол иргэнийг бий болгох нь энэ удаагийн Засгийн газрын хамгийн том сорилт байх болов уу. ХҮН намын ард талд маш олон мэргэжлийн олон залуучууд байдаг. Их хуралд бид анх удаа суудалтай боллоо. Маш олон хуульчид, эдийн засагчид, хуульчид залуучуудтай хамтарч ажиллана. Шүүмжлэх зүйл дээрээ хатуу байр суурьтай байх болно. Ялангуяа эрх баригч нам төсвийн тодотголоо яаралтай хийх хэрэгтэй. Олон хуулийг санаачлан ажиллана гэж бодож байна.

Аль нэг намд уусч, шингээд орчих вий гэсэн зүйл яригдаж байна, тийм зүйл байхгүй. Би бол ганц хүн биш ээ, харин ч хүчтэй сөрөг хүчний хувьд ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Хэдийгээр эрх баригч нам 62, сөрөг хүчин 11 суудалтай байгаа ч гэсэн маш хүчтэй сөрөг хүчний байр суурь дээр ажиллана гэдгээ мэдэгдье” хэмээн ярилаа.

Мөн пүүзтэй ирсэн нь ямар нэг пиар биш хэмээн тодотгов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ногоон автобустай холбоотой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах саналыг МАН-ын бүлгийн 12 гишүүн дэмжсэн

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл х

2023-11-27

Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Сар тутам хийдэг мэдээллийн цагаар 2023 оны эхний 11 сард АТГ-аас хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжэ

2023-11-21

Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа “Ард түмний хүч нам”-аа ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГҮҮЛЛЭЭ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, өөрийн байгуулсан “Ард

2023-11-21