С.ЭРДЭНЭБОЛД: Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ, тоонууд мөргөж байна

2020-06-28 1191 0

УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн будлиантай болсон гэдэг нэр дэвшигчдийн гомдлоор Сонгуулийн Ерөнхий хороо, нэр дэвшигч нарыг өөрсдийг нь байлцуулан, санал хураалтын хуудсыг дахин тоолох шийдвэр гарсан. Маргаантай гэж үзэж байгаа тойргууд дээр гараар тоолж байгаа бөгөөд эхний тойргууд дээрх тооллогын дүн гарчээ.

Тодруулбал, АН-аас нэр дэвшигч нарын гомдлоор Сүхбаатар дүүрэгт саналын хуудсуудыг тоолж дуусчээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 25-р тойрогт АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэболд “За Сүхбаатар дүүрэгт хяналт хийлээ. Тоонууд мөргөж байна. Одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй дараагийн ажилдаа орцгооё. Ялсан нь ажлаа сайн хийх, ялагдсан нь алдаагаа засах цаг. Бид нэг монгол. Эвлэрэх зай үлдээж уужим саруул байцгаая” хэмээн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31