АН-ын дарга С.Эрдэнэ албан тушаал, тамгаа хүлээлгэн өглөө

2020-06-25 1539 0

АН-ын дарга С.ЭРДЭНЭ мэдээлэл хийлээ. Тэрээр “Энэ удаагийн сонгуулийн дүнгээс харахад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Нөгөөтэйгүүр ардчилсан хүчний намууд нэгдэж байж үр дүнд хүрэхээс биш тархай бутархай байвал бидний хүсээгүй дүн гарна гэдгийг харуулсан сонгууль боллоо. Сонгуульд толгойлж оролцсон хүний хувьд надад алдаа оноотой шийдвэрүүд байсныг хүлээн зөвшөөрнө. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөж ажиллаж чадаагүй нь сонгуулийн боломжийг алдсаных.

Ардчилсан намын даргын хувьд нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Өнөөдөр биднийг дэмжээгүй ч цаашид сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн хүчин болно гэдэгт итгэлтэй байна. Хэрэв ардчилсан хүчний намууд нэгдэж сонгуульд оролцсон бол 55 хувийн санал авах боломж байлаа. 30 жил энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Намын үндсэн дүрмийн хүрээнд даргын түр эрх, тамгыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүлж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10