Нурсултан-УБ чиглэлийн нислэгээр ирсэн 2 иргэнээс халдвар илэрч, нийт 215 тохиолдол бүртгэгдлээ

2020-06-23 2026 0

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудаар нийт 426 сорьцод шинжилгээ хийхэд 424-т нь вирус илрээгүй. 2 хүнээс вирус илэрлээ. Эдгээр хүмүүс нь Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 26, 31 настай эрэгтэй, эмэгтэй хүн байна.

Өнөөдрийн сайн мэдээ таван хүн эдгэрэн эмнэлгээс гарч, дараагийн шат руу шилжиж байна. 40 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгэсэн, 19-24 насны цэргийн сургуулийн оюутнууд.

Нийт батлагдсан тохиолдлын тоо 215, үүнээс эдгэрсэн 158 болж байна. Одоо ХӨСҮТ-д 57 хүн эмчлэгдэж байгаагийн 51-ийнх нь биеийн байдал хөнгөн, 6 хүн хүндэвтэр гэж үнэлэгдээд байна. Мөн 106 хүн ХӨСҮТ-д эмчилгээ, ажиглалт, тандалтад байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24