“Төрийн банк” “Автотээврийн үндэсний төв”, “Улаанбаатар дулааны сүлжээ” зэрэг байгууллага АТГ-ын хараанд өртжээ

2020-01-16 1607 0

Авлигатай тэмцэх газраас төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн зарим удирдах албан тушаалтнуудыг ХАСХОМ бүртгүүлэх хуулийн үйлчлэлд хамруулахыг зорьж байгаа аж.

Одоогийн нөхцөл байдлаар төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагад удирдах албан тушаалтныг томилохдоо сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зарладаггүй, тухайн албан тушаалд шууд томилдог, албан тушаалын буюу ажлын байрны тодорхойлолтыг тухайн томилогдох этгээд, хувь хүнд зориулан боловсруулдаг, мөн авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөмтгий тушаал, шийдвэр захиран зарцуулах эрх хэмжээтэй компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг хуулийн үйлчлэлд бүрэн хамруулахгүй байна.

Тухайлбал “Эрдэнэс Монгол” ХХК нь мэдүүлэг гаргагчийн нэрсийн жагсаалтыг Засгийн газрын 2016 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд /компанийн дэд захирлууд/, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар байхаар батлан мэдүүлэг гаргуулж байх боловч тус компанийн 8 газрын захирал, 2 албаны дарга болон ерөнхий аудитор зэрэг бусад удирдах албан тушаалтнуудыг бүрэн хамруулаагүй байна.

Түүнчлэн ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт болон боловсрол, мэргэжил, ажлын туршлага зэрэг хуульд заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийг томилуулахаар ирүүлсэн үзүүлэлтээр “Төрийн банк” “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зэрэг байгууллагууд нь бусад байгууллагаас өндөр хувийг эзэлсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд холбогдох 2016 онд 112, 2017 онд 168, 2018 онд 82, 2019 онд 66, нийт 428 авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шалгасан нь нийт албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчийн 20 гаруй хувийг зөвхөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдах албан тушаалтнууд эзэлж байна. Энэ нь ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт хангаагүй этгээдийг томилдог, томилогдсон  албан тушаалтнууд нь  хувийн сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлдэг, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бий болгож байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын арслан Б.Орхонбаяр Цагааннуур сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлжээ

Монгол Улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн наадмын бөхийн

2024-07-19

Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчдийг томиллоо

Ерөнхий сайд захирамж гарган Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудад засаг даргын албан үүрги

2024-07-19

Энэ хичээлийн жилийн бүтцэд орсон өөрчлөлтүүд

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан байна. Нийслэл

2024-07-19