Энэ сарын 21 буюу ням гарагт НАР ХИРТЭЛТ болно

2020-06-19 1688 0

Энэ сарын 21-нд буюу ирэх ням гарагт нар хиртэлт болно. Байгалийн энэхүү ховор үзэгдэл 2020 оны 6-р сарын 21-ний өдөр болж, сар нарыг халхлах үзэгдэл дэлхийн зүүн болон өмнөд хэсгээр илүүтэй тод ажиглагдах гэнэ. 

 Нар хиртэх үзэгдэл хамгийн тодоор Энэтхэгийн хойд хэсгийн Уттаракханд мужийн нутаг дэвсгэрт ажиглагдах гэнэ. Энд нарны хиртэлт 99%-тай ажиглагдана, нийтдээ 38 секунд үргэлжилнэ гэж эрдэмтэд тооцжээ.

Нар сарны цаагуур бүрэн орохгүй, нарийн хүрээ хэсэг нь үлдэнэ гэдгийг ч тооцоолжээ. Нар хиртэх үзэгдлийг түүнчлэн Африк тивийн Конго, ӨАБНУ, Хойд болон Өмнөд Судан, Эфиопи, Эритрей, мөн Ази тивийн Энэтхэг, Пакистан, Хятад зэрэг улс орны нутгаас ажиглах боломжтой байх юм.

Нар хиртэлт гэдэг нь НарДэлхий хоёрын хооронд Сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхий дээр 2-5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй байна. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно.

Нар хиртэлтийг 4 ангилдаг:

  • Бүтэн хиртэлт: Нар сарны ард бүтнээрээ орж, халхлагдана.
  • Хүрээт хиртэлт: Нар, сар хоёр яг нэг шугаман дээр давхцах боловч сарны харагдах хэмжээ нарнаас жижигхэн байх тохиолдолд нар нь хурц гэрэлтэй цагираг мэтээр харагдана.
  • Холимог хиртэлт бүтэн, хүрээт хиртэлтийн холимог. Харьцангуй ховор тохиолдоно.
  • Хагас хиртэлт: Нар, сар хоёр яг нэг шугаман дээр байрлаагүй үед нарны зарим хэсэг нь халхлагдана.

Нарнаас дэлхий хүртэлх зай, сарнаас дэлхий хүртэлх зайнаас ойролцоогоор 390 дахин хол бөгөөд нарны диаметр сарныхаас багцаагаар 400 дахин том байдаг. Энэ хоёр харьцаа бараг ижил байдаг тул нар, сар хоёр дэлхийгээс бараг ижил хэмжээтэй харагддаг байна.

Сар дэлхийг тойрох, дэлхий нарыг тойрох тойрог зам нь эллипс хэлбэртэй байдаг тул дэлхийгээс харахад нар, сар хоёрын хэмжээ томорч, жижгэрч харагддаг. Сар дэлхийд хамгийн ихээр ойртох үед нар хиртвэл бүтэн хиртэлт болно.

Нарны бүтэн хиртэлтийн геометр дүрслэл (хэмжээ зөв биш).

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18