С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэр гаргалаа

2020-06-18 1642 0

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан боллоо. Хуралдаанд шүүгдэгч тэдний өмгөөлөгч нар бүгд ирсэн ч зарим гэрч, шинжээч нар оролцоогүй байна. 

Тиймээс шүүх хуралдааныг зургаадугаар сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Мөн зарим шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Тодруулбал, өмнө нь С.Баярцогт, Д.Ганболд нарт тус бүр 10 тэрбум, С.Баярт таван тэрбум, Б.Бямбасайханд хоёр тэрбум төгрөгийн барьцаа байршуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. 

Гэвч өнөөдрийн байдлаар зөвхөн С.Баяр 525 сая төгрөгийн барьцааг шүүхийн тусгай дансанд байршуулсан байна. Тиймээс С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргажээ. С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Д.Ганболд Хөвсгөл аймагт, Б.Бямбасайхан Дархан-Уул аймагт нэр дэвшиж байгаа билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10