Гадны эрдэмтэд түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь “шийдэмгий алхам” байсан гэж дүгнэжээ

2020-06-17 1393 0

“Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэхүү хурлын гол зорилго нь нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчинтой хот болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргахад оршиж байгаа юм.

Тус хурлыг нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академи, АШУИСургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль хамтран зохион байгуулж байгаа юм. Хуралд дотоодын болон олон улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол  хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал “2019 онд бид агаарын бохирдлыг амжилттай даван тууллаа. Гэр хороолол нийт бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг. Агаар орчны бохирдлыг бууруулахын тулд сайжруулсан түлшний үйлдвэрүүд байгуулан, түүхэн үр дүнд хүрлээ. Мөн зүүн бүсийн гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлшээр хангах, хоёр дахь үйлдвэрийг барьж байна.

Түүхий нүүрсний хэрэглээг бодитоор бууруулан, цахилгаан хийн халаагуурыг хэрэглээнд нэвтрүүллээ.

Цаашид хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна. Эрдэмтэн судлаачдын санал санаачлагыг энэ хурлаар сонсож Нийслэлээс гаргах бодлогод тусгах гээд олон талын ач холбогдолтой. Гадны эрдэмтэн судлаачид түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь  шийдэмгий алхам байсан гэж дүгнэж байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10