Д.Нямхүү: Хавдартай өвчтөнийхөө коронавирусийг бид эдгээж чадлаа

2020-06-15 1104 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “06-р сарын 14-ний өдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 258 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр 10 хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжлээ. 49-65 насны 2 хүн бусад нь оюутнууд байгаа. Эдгээр хүмүүс 17-55 хоног эмчлэгдээд гарч байна. Оюутнуудын эмчилгээний хоног цөөн байгаа бол элэгний хавдартай өвчтөн 45 хоног эмчлэгдээд гарч байна. Эндээс тухайн өвчтөний нас болон суурь өвчлөл эмчилгээний хоногт нөлөөлж байгаа нь харагдаж байна. Одоо ХӨСҮТ-д 132 хүн тандалт судалгаа, эмчилгээнд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 197. Үүнээс эдгэрсэн 108, эмчлэгдэж буй 89 хүн байна” гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10