Нурсултан-УБ чиглэлийн нислэгээр ирсэн “дэггүй” иргэнийг цагдаагийн хүчээр “номхруулжээ”

2020-06-11 1374 0

Нурсултан-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19.00 цагийн орчимд Чингис хаан нисэх буудалд газардсан. Тус онгоцоор ирсэн нэг иргэн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, онгоцноос буухгүй 30 орчим минут ажилд саад учруулсныг цагдаагийнхны оролцоотойгоор хэв журам сахиулжээ.

Энэхүү нислэгээр 175 иргэн эх орондоо ирснээс нярай хүүхэд дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй таван иргэн иржээ. Нисэх буудлын улаан бүс рүү цагдаагийн машин Хилийн мэргэжлийн хяналтын албаны зөвшөөрлөөр нэвтэрч хэв журмыг сахиулсан бөгөөд гарахдаа хамгаалалтын хувцсыг ном журмын дагуу тайлж, ариутгал халдваргүйтгэл хийлгэсний дараа улаан бүсээс гарсан байна.

Гэсэн ч нэг иргэний хариуцлагагүй уйлдлийн улмаас нөхцөл байдал ийнхүү хүндэрч, төсөөлшгүй эрсдэл дагуулж буй нь харамсалтай юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10