Далай ламын 85 насны ойд зориулсан цомог ирэх сард гарна

2020-06-10 1078 0

14 дүгээр Далай Лам өөрийн сургааль, залбирлыг хөгжмийн аятай хослуулсан цомгийг ирэх сард гаргахаар болжээ. “Inner World” буюу “Дотоод ертөнц” цомгийг бүтээхэд таван жил зарцуулсан ба энэ нь түүний 85 насны ойд зориулагдаж байгаа аж.

Долоодугаар сарын 6-нд хүмүүст хүрч эхлэх цомог 11 аялгуут залбирал, сургаалиас бүрдэх юм байна. Цомгийн нэгдүгээрт бичигдсэн “Compassion” (Нигүүлсэл) бүтээлийг өчигдөр нийтэд урьдчилж тараасан юм.

“Хөгжмийн хүчийг ашиглан аз жаргалын эх үндэс болсон энэрэнгүй сэтгэлийн сургаалийг олон хүнд түгээх боломжтой” гэж Далай лам цомог гаргах болсон шалтгаанаа тайлбарлажээ.

Хоёр настайдаа 13 дугаар Далай ламын хойд дүрээр тодорсон гэгээнтэн 1959 онд Төвдөөс Энэтхэгт дүрвэн ирж, Хималайн нурууны Дарамсала сууринд 60 гаруй жил амьдарч байгаа юм. Түүнийг дагаж Төвдөөс 80000 орчим хүн ирж энэ нутагт суурьшсан гэдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг ирэх сарын 1-ээс эхлэн 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ

Орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн  нэмэгдүүлэхээр б

2026-07-22

НӨАТ-ын сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн

2026-07-22