Я.Буянжаргал: Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан

2020-06-09 991 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор 262 иргэнийг хүлээж авлаа. Тэднээс толгой өвдөх, ханиалгах зовуурьтай хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн архаг хууч өвчтэй, хавдар, элэгний хатууралтай гэх мэт шалтгаантай 15 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Бусад иргэдийг тусгаарлах байруудад байрлууллаа.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2 гэх мэт шалтгаантай иргэд ирсэн байгаа.

Нийтдээ тусгаарлах байранд 122 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Яг одоо тусгаарлан ажиглах байранд 1512 хүн байна. Өссөн дүнгээр 8111 хүнийг улсын хэмжээнд тусгаарлан ажиглалаа. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 17341 сорьцод лабораторийн шинжилгээ хийсэн байгаа. Үүнд сэжигтэй тохиолдлуудаас гадна, хилийн боомтууд дээр ажиллаж байгаа хүмүүс, уушгины эмгэгтэй хүмүүсийг хамруулсан.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд 399, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймгуудад мөн гэрийн тусгаарлалтад иргэд байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29

Х.Нямбаатар: Н.Учралыг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээс чөлөөлж, М.Говьсайханыг сонгосон

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооны хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус хорооны дарга Х

2026-04-23

Ц.Гансүлд: Л.Оюун-Эрдэнэд холбогдуулж нийт 4 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд өнөөдөр цаг үеийн ас

2026-04-21