Ханс Клюге: “COVID-19”-ийн халдварын тархалтыг зогсоохгүй бол хоёр дахь давалгаа нь эхэлж, илүү аймшигтай байх болно

2020-06-05 1063 0

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүс нутгийн товчооны захирал Ханс Клюге коронавируст халдвар “COVID-19”-ийн халдварын тархалтыг зогсоохгүй юм бол хоёр дахь давалгаа нь эхэлж, өмнөхөөсөө ч илүү аймшигтай байх болно гэж онлайн мэдээллийнхээ үеэр онцолжээ.

“Хоёр дахь давалгаанаас зайлсхийх арга байхгүй, ихэнх улс орнууд хөл хорионы дэглэмээ цуцалж байгаа нь “COVID-19”-ийн халдвар дахин гарах аюул эхэлнэ, энэ нь өмнөхөөсөө илүү аюултай байх болно” гэж Х.Клюге хэлсэн байна. Тэр бас “Оны эхний үеийг бодвол өнөөдөр бидний нөхцөл байдал тийм ч сайн биш байна. Тэгээд ч одоо бидэнд COVID-ийн эсрэг вакцин ч байхгүй хэвээр байна” гэжээ.

Оросын мэргэжилтнүүд ч бас коронавирусийн шинэ давалгаа гарахыг үгүйсгэхгүй байгаа. ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газрын тэргүүн Анна Попова коронавирусийн хоёр дахь давалгаа магадгүй намар гарч мэднэ гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ өвчнийг гуравдугаар сарын 11-нд цар тахал хэмээн зарласан. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа коронавирусийн халдвараар 6.5 сая хүн өвчилж 388 гаруй мянган хүн нас бараад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19