ЭМЯ-аас сүм хийдүүдэд “хүч шаардаж, шүлс үсэргэх” сүмийн найрал дууг бөөнөөрөө дуулахгүй байхыг зөвлөжээ

2020-06-04 1013 0

Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу 6 дугаар сарын 5-ны өдөр тохиож байна. Энэ өдөр нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бүх нийтээрээ амрах зохицуулалттай.

Эрүүл мэндийн яамнаас сүм, хийд, шашны байгууллагад дараах зөвлөмжийг хүргүүлжээ.

Сүм, хийд, шашны байгууллагад:

  • -Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх,
  • -Нүүрний болон амны хаалт зүүх,
  • -Хурал номыг аль болох цахимаар хурах,
  • -Хурал номыг богино цагаар хурах,
  • -Бөөгнөрөл үүсгэхгүй, 1-1.5 метрийн зайтай сандал байрлуулах,
  • -Олуулаа уншлага хийхгүй байх,
  • -Хүч шаардаж шүлс үсэргэх сүмийн найрал дууг бөөнөөрөө дуулахгүй байх,
  • -Нэг удаагийн бээлий өмсөж хишиг тараах,
  • -Рашаан, утлага, хадаг зэргийг дамжуулж өгөхгүй байх,
  • -Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах,
  • -Олбог, дэвсгэр зэргийг дамжуулж хэрэглэхгүй, наранд тавих,
  • -Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах,
  • -Бурхан, тахилын зүйлс, хүрд, сандал, хаалганы бариул, шал, тавцан зэрэг хатуу гадаргууг өдөрт 2-оос доошгүй удаа нэг литр усанд 0.25 мл белизна хийж арчиж цэвэрлэх,
  • -Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах.

Сүсэгтэн олонд:

  • -Амны хаалт тогтмол зүүх,
  • -Нойтон сальфетка, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • -Гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх,
  • -Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх,
  • -Хүн хоорондын зай барих,
  • -Рашаан, утлага зэргийг дамжуулж хэрэглэхгүй байх,
  • -Хоол унд хувааж идэхгүй байхыг зөвлөсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирлаа 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны

2026-07-07

Энэ сарын хүүхдийн мөнгийг 7 дугаар сарын 8-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэ

2026-07-02