“Covid-19”-ийн эсрэг тэмцэл ба МӨНГӨ ХҮҮЛЭЛТ

2020-05-30 672 0

Нүдэнд үл үзэгдэгч дайсантай тэмцэх, тархалтыг зогсоох, ард түмэн, эх оронд минь учруулж буй хохирлыг бууруулах, цар тахалтай тэмцэхэд бүх хүчин чармайлтаа зориулж буй энэ үед өөрийн шуналыг барьж чадахгүй, гутамшигт үйлдлийг гаргаж буй хүмүүс, албан тушаалтнууд байна гэдэгт итгэхэд бэрх. Гэтэл ийм хүмүүс хаа сайгүй байна.

АНУ-д гэхэд Ковид 19-тэй тэмцэхэд зориулан Конгрессын баталсан хөрөнгөнөөс шамшигдуулсан хөрөнгө хэдэн их наяд ам.долларт хүрээд байна. Үүний ихэнхи хэсгийг 23 сая ажилчдын ажилгүйдлийн тэтгэмж эзэлж байна. АНУ-ын Конгрессын гишүүд, ахлах туслахууд нь энэхүү өвчний хор уршгийг ойлгосоор байж ард түмнээ тайвшруулан жуулчлалын компаниудын хувьцааны арилжаа, инсайдерын худалдаанд оролцон олж авсан хөрөнгөө биотехнологийн компаниудад хөрөнгө оруулсан асуудал тогтоогдсон. Мөн америкийн эдийн засгийг дэмжих зорилгоор санал болгож буй хөтөлбөрүүд, тодорхой зочид буудлуудыг болон “үйлчилгээ нийлүүлэгч”-дийн талаар ярьж байсан. Энэ нь иргэдээ татан авч буй манай хөтөлбөртэй ижил юм.

Бусад улс оронд мөн ийм төрлийн асуудал гарч байна. Энэ өвчний Европ дахь дэгдэлтийн төв болоод буй Итали Улсад нүүрний хамгаалалтын маск худалдан авах тендерт хөдөө аж ахуйн компани ялсан байдаг.

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өөрийгөө онцгой байдлын комиссын даргаар томилсон ба парламентын оролцоогүй шийдвэр гаргаж байх зорилгоор онц байдлын хугацааг сунгахыг шаардаж байна. Нөгөө талаас Серб Улсын Ерөнхийлөгч Александар Вукич нь амьсгал дэмжих аппаратын онцгой дутагдалтай байдлаас шалтгаалан “төрийн худалдан авалтын системээс ангид байдлаар хар захаас амьсгал дэмжих аппарат худалдан авсан” ба түүнийг шүүмжлэгчдийг тэрээр шүүмжилснийх нь төлөө шалгасан асуудал гарсан.

Оросын олигархууд хомсдолтой байгаа амьсгал дэмжих аппарат худалдан авч өөрсдийн гэр оронг багахан хэмжээний эмнэлгийн түвшинд хүртэл тохижуулах, өвчинд нэрвэгдсэн өвчтнүүд эмчлүүлж буй төрийн өмчийн эмнэлгүүдэд үйлчлүүлэхгүй байх, эмч нартай дуудлагаар үйлчлүүлэх талаар тохиролцож буй тухай яригдсан. Сүүлийн үеийн амьсгал дэмжих аппарат худалдан авалтын 30 хүртэл хувийг хувийн худалдан авагчид эзэлж байгааг аппарат нийлүүлэгчид мэдээлж байна.

Норвеги Улсад зарим эмч нар зааварчилгаа зөрчин өөрсдийн найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд энэхүү өвчинд тус болох эмийн жорыг бичиж өгсөн талаар мэдээлж байсан.

Иран Улсад тус улсын хэрэгцээний бараа бүтээгдхүүний үнэ болон хуваарилалтыг эрх мэдэлтнүүдтэй “нарийн холбоотой сүлжээ” хийж буй талаар мэдээлжээ. Уганд болон Камерунд албан тушаалтнуудыг хахуульдан хөл хорионоос зайлсхийх явдал гарч байгаа нь өвчнийг улам дэлгэрэх суурь болжээ.

Кени Улсад онгоцны буудлаас ХБНГУ-аас захиалсан эрүүл мэндийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангах ёстой 6 сая нүүрний маск алдсан хэрэг гарч шалгалтыг хийж байна.

Энэ өвчний үед авлига дэлхийн хаа сайгүй гарч байна. Ерөнхийлөгч Дутерте авлигын эсрэг бодлого хэрэгжүүлж буй тул ийм ичгүүргүй үзэгдэл Филипин Улсад гарахгүй гэж найдаж байсан боловч өнгөрсөн долоо хоногийн үйл явдал манай улсын дээд түвшинд асуудал байгаа нь илт болов. Сенатын хороогоор тус асуудлыг авч хэлэлцсэн нь үүнийг нотлов. Энэ нь нийгмийн халамжийн хөтөлбөрийн хөрөнгөнөөс хумслах бус, нийгмийн халамжийн хөтөлбөрт нэр оруулах бус, хөл хорионоос гарах зөвшөөрөл бус, хүнсний талон болон эмийн худалдаа (хэдийгээр иймэрхүү асуудал гарсаар байгаа боловч) тойрсон асуудал бус юм. Харин сая саяар тоологдох бараа, материал, тоног төхөөрөмж худалдан авахад нийлүүлэгч тодруулах худалдан авалтын ажиллагаанаас мөнгө унагах асуудал юм.

Эх сурвалж:  manilastandard.net

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал болж, танхимын ерөнхийлөгчийг нөхөн сонгох санал хураалт явагдаж

2024-11-29

Тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрийг нэмснээр “Приус”-ын эзэн 208 мянган төгрөг төлнө

Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэг

2024-11-28

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас  саатуулжээ

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус XXII их хурал өнөөдөр болно. Монголын Үндэсний Худал

2024-11-28