Н.Номтойбаярыг 461 дүгээр ангид цагдан хорьлоо

2020-05-28 607 0

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ. Түүнийг шүүх хуралдаанаас ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явсан байна. 

Энэ талаар Н.Номтойбаяр өөрийн нүүр номын хуудаснаа “Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 дүгээр хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!” хэмээн бичжээ. 

Н.Номтойбаяр нь 2020 оны УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд СЕХ-оос түүнийг бие даан нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэсэн. Тэрээр одоо ч нэр дэвшигч хэвээрээ байгаа юм.

Харин түүний өмгөөлөгч Н.Мандах: Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэдэг. Шүүх хуралдааны явцад прокуроруудаас мэдээлэл гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаярт цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авхуулах хүсэлт гаргаагүй хэр нь шүүх хуралдааны төгсгөлд мэдээлэл гаргаж өгсөн. Энэ ямар мэдээлэл байсан бэ гэхээр “мөрдөгчтэй утсаар ярьсан гэсэн агуулгатай”, бидэнд танилцуулаагүй. Ингээд шүүх зөвлөлдөөд шийдвэрээ гаргасан. Ингэхдээ Н.Номтойбаярын нарын хэргийг шүүхэд шилжүүлж байгааг хэлээд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Н.Номтойбаярт авсан тайлбарыг хэлсэн. 

Өмгөөлөгчдийн хувьд шүүхийн энэхүү шийдвэр Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. 

Сонгуулийн тухай хуульд тухайн нэр дэвшигчийг баривчлах эсэх асуудлыг шийдэх юм бол СЕХ-оос зөвшөөрөл авах зохицуулалттай. Яагаад гэвэл 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр СЕХ-оос Н.Номтойбаярыг бие даан нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоол гарсан. Үүнийг шүүх мэдсээр байж цагдан хорих шийдвэр гаргасан нь цэвэр улс төрийн зорилготой гэж харж байна” гэв.  

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Вьетнам улсаас 14 дүгээр сургуульд 50 мянган доллар хандивлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд найрамдах социалист Вьетнам улсын

2024-10-01

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01