Хүүхдийн бэлэгт агуулагдах сахар зохист хэмжээнээс 16 дахин их байна

2020-05-28 1126 0

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярын хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ. Нийт 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэнийг уг шалгалтад хамруулсан байна.

449 газрыг хамруулсан тус хяналт шалгалтаар 560 орчим  зөрчил илэрчээ.

Иймд хүүхдийн бэлэг сонгохдоо сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалах хугацаа, хадгалалтын горим алдагдсан эсэх, хаяг шошгыг сайтар нягтлахыг анхааруулж байна.

Мөн хүүхдийн бэлэгний сахарын агууламжид анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Нэг ширхэг жүүс, нэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, түүнтэй төст бүтээгдэхүүн, нэг ширхэг шоколад буюу 6 ширхэг бүтээгдэхүүн орсон дундаж бэлэгний сахарын агууламжийг тооцож үзэхэд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг гэсэн судалгаа бий. Энэ нь ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдагтай харьцуулан үзэхэд даруй 16.5 дахин их байна.

Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь хүүхдийн шүдийг өвчлүүлэх эрсдэлтэйгээс гадна хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршлыг бууруулдаг. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл хүүхэд шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй юм.

Иймээс сахарын агууламж багатай, эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж байна. СОНГОЛТ ТАНЫ ГАРТ…!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10