Дөрвөн хүний аминд хүрэх хүртлээ том толгойлсон “Хан талст”-ын эзэн ХЭН БЭ?

2020-05-28 852 0

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт өчигдөр болсон харамсалтай хэргийн талаар товч мэдээлэл өглөө. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт орших усан толионд дөрвөн хүүхэд амь насаа алдсан хэрэг өчигдөр 17 цагийн орчимд гарчээ.

Эндсэн хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан ба дүүгээ живж байхыг хараад аврахаар ороод ийнхүү харамсалтайгаар амиа алджээ.

Хүүхдүүд тогтоол усан дээр хөөсөнцөр тавин тоглож байсан бөгөөд даац хэтэрсний улмаас живж, осолджээ. Албаныхан тогтоол усанд гүний хэмжилт хийж, хэргийн газраас эд мөрийн баримтаар хөөсөнцрийг хураан авч, 101 кадр зураг аван хэрэгт хавсарган шалгаж эхэлжээ.

Дөрвийн дөрвөн хүүхдийг амиа алдахад хүргэсэн тогтоол ус юунаас үүдэлтэй вэ. Яагаад аюулгүй ажиллагааны наад захын дүрэм журам энд үйлчилсэнгүй вэ гээд олон асуулт урган гарч байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гэлээ гээд дөрвийн дөрвөн алтан амь аав ээждээ эргээд ирэхгүй нь дэндүү харамсалтай.

Хотын даргын болон мэргэжлийн байгууллагын хүмүүсийн хэлж буйгаар “Хан талст” ХХК нь зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа эрхэлж байж. Бүр үйл ажиллагааг нь зогсоочихсон байхад том толгойлон ажиллаж байж. Хяналт шалгалтын ажиллагаа явуулсан мэргэжлийн байгууллагаас АТГ-т албан тоот хүртэл хүргүүлж. Тэгээд ч тусыг эс олж.

Тус компанид анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэх зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг  ашиглуулахаар шийдвэрлэж байжээ. 

Тэгвэл хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Хан-Талст” ХХК хэний өмч вэ? Хачирхалтай нь, энэ нь хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан И.Нарантуяагийн эзэмшлийнх бөгөөд тэрээр төрийн албанд байхдаа Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үүнийгээ тусгасан байх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НЗДТГ “Азийн загвар байгууллага”-ын гэрчилгээг гардан авлаа

Монгол Улсад анх удаа төрийн байгууллагуудыг төлөөлөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг дөр

2025-11-20

Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчмын зөрчлийг арилгаж, тохижилтын ажлыг хийж

2025-11-20

Багануурын батарей хуримтлуурын станц 61 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн системд нийлүүлжээ

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин ч

2025-11-18