НМХГ: Хүнсний бүтээгдэхүүнийг вок, савантай хамт тээвэрлэж байсан зөрчил илэрчээ

2020-05-27 1076 0

НМХГ-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярыг угтаж 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар 559 зөрчил илрүүлснээс 394 буюу 73,7 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Хадгалалтын горим алдагдсан 9 төрлийн 34 кг, 18 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, 30 аж ахуйн нэгжид 28 сая.900 мянга, 35 иргэнд 8 сая 650 мянган төгрөгийн нийт 37 сая 550.0 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шийдвэрлэжээ.

Шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг 1 сая 100 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлж, зөрчлийг арилгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Илэрсэн нийтлэг зөрчлөөс дурьдвал:
 Эрүүл ахуйн шаардлага хангахгүй шал нь хагарч, дээврээс ус гоожиж ханын шохой хуурч хөгцөрсөн байранд үйл ажиллагаа явуулсан Нью Марс Интернейшнл ХХК,
 Ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаагүй Жавхлант шарга уулс ХХК, Миний дэлгүүр ХХК, Алтанзулцэцэг ЗБН
 Дотоод хяналтын журмаа мөрдөж ажилладаггүй эрүүл ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа бүрэн хэвшүүлээгүй Болор тайж ХХК, Жасиун ХХК, Смарт БХД, Сэнртал экспресс Си ви эс ХХК, Макс эксим ХХК, Эси групп, Роял ресурс Монголия ХХК

 Зориулалтын тээврийн хэрэгслэлгүй, ахуйн барааг /вок, саван г,мэт/ хүнсний бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэдэг, тээврийн хэрэгслэл нь подон тавиургүй, тээврийн хэрэгслэлээ угааж цэвэрлэж халдваргүйтгэл хийлгээгүй, жолооч, түгээгч эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаагүй Маргаз трейд ХХК, Болор тайж ХХК, Жасиун ХХК, Эрэс есүхэй ХХК, ХооТолгой ХХК, Миний сүлжээ ХХК

Короновируст цар тахлын үед импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасаж, хүмүүсийн худалдан авалт буурсантай холбоотой хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн ихэсч байгаа тул иргэд бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгыг сайтар харж сонголтоо хийхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18