Хожимдсон таван харуусал буюу хүмүүс тэнгэрт халихынхаа өмнө юунд их харамсдаг вэ?

2020-05-27 1027 0

Австралийн мэдээ алдуулагч эмч Bronnie Ware олон жил сувилагчаар ажиллахдаа голдуу хүнд өвчтнүүдтэй нас барах хүртэлх сүүлийн 12 долоо хоногийг цуг өнгөрүүлж асардаг байжээ. Тэрбээр 2012 онд “Хожимдсон 5 харуусал” нэртэй номыг хэвлүүлжээ. Энэхүү номондоо гар дээр нь нас барсан олон хүмүүс тэнгэрт халихынхаа өмнө юу юунд харамсаж, гуниглаж байсныг яриулан бараг судалгааны материал болгон цуглуулж өөрийнхөө дүгнэлтийг хийжээ. Улмаар дараах 5 харууслыг бүлэглэн бичжээ.

1.Өөрөө өөртөө үнэнч амьдрах ЗОРИГТОЙ байх минь яалаа 

2.Ажлаа жаахан ч гэсэн хойш тавьж, ГЭР БҮЛДЭЭ хангалттай цаг зарцуулж байх минь яалаа 

3.Өөрийн үзэл бодол, мэдрэмжээ ЧӨЛӨӨТЭЙ илэрхийлж амьдрах минь яалаа

4.Дотны найзууддаа цаг гаргаж НӨХӨРЛӨЛӨӨ дээдэлж явах минь яалаа 

5.Өөрөө өөрийгөө чөлөөлж, ХҮССЭН ЗҮЙЛЭЭ хийж байх минь яалаа

Өөрөөр хэлбэл ихэнх хүмүүс нас барахынхаа өмнө л аз жаргал гэдэг бол өөрсдийнх нь чөлөөт сонголт байсныг ухаардаг гэнэ. Түүнээс биш олон хүмүүс эрүүл саруул, завгүй, “аз жаргалтай” гэж өөрсдийгөө бодож явах үедээ “comfort box” буюу ажил, амьдралын хуурамч хүлээсэнд орчихсон, аз жаргалын хуурамч хөөсөнд вакумдуулчихсан байдаг гэж байна. 

Bronnie Ware өөрийн бичсэн “The top five regrets of the dying: A life transformed by the dearly departing” номоо “Тэнэг хүмүүс өөрсдийн алдаан дээрээсээ суралцдаг. Харин ухаантай хүмүүс бусдыг алдаан дээрээс сурдаг” гэдэг үгээр дүгнээд уншигчдаа бусдын алдаан дээрээс суралцахыг уриалжээ.

В.Ганзориг /baabar.mn/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

81 настай модель миссийн тэмцээний “Хамгийн сайхан хувцасласан оролцогч”-оор шалгарчээ 

Ирэх сард Мексикт болох 73 дахь удаагийн "Miss Universe" тэмцээнд оролцох оролцогчоо улс орон бү

2024-10-03

NBA-гийн домог Мутомбо таалал төгсжээ

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Алдрын танхимын гишүүн Дикембе Мутомбо 58 насандаа таалал төгссөн

2024-10-01

Э.Содномпилжээ: Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казахстанд очиж физик эмчилгээ хийлгэсэн

“Рио-2016”-оос хүрэл, ”Токио-2020”-оос алт, “Парис-2024”-өөс мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмы

2024-09-10