Сонгуулийн үеэр 2.4 тэрбум төгрөгийг “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхэд зарцуулна

2020-05-27 1023 0

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үеэр “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 тэрбум 461 сая 641 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тогтоол батлав.

Сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод уг хөрөнгийг зарцуулах юм байна.

Мөн хувийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгохоор болов. Тогтоолын дагуу 157 ерөнхий боловсролын сургуулийн 46 мянга 783 хүүхдэд ногдох 18.8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36 мянга 905 хүүхдэд ногдох 31.4 тэрбум төгрөг олгох аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10