УДШ-ийн ерөнхий шүүгч болох Д.Ганзориг бууны иж бүрэн цуглуулгатай

2020-05-23 1844 0

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болж олонхын саналаар Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон. Д.Ганзориг нь Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн.

Олны анхаарлыг татахаар эд хөрөнгөтэй шүүгчдийн нэрийг зарлахад Д.Ганзориг шүүгч тэргүүн эгнээнд жагсаж байсан юм. Монголын шүүхийн байгууллагад олон жил ажиллаж байгаа тэрбээр 48316.03 сая төгрөгийн жилийн орлоготой бол Lexus 470, ланд 80, приус, дээр үеийн Газ 66 машинтай юм байна. Мөн калибр, вепрь, ТТ, чех карбин гээд бууны бүрэн цуглуулгатайгаа мэдүүлжээ. Тэгвэл толгой баян шүүгчдийн тоонд ордог Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 20-нд зарлиг гаргаж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, га

2026-07-27

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгажээ

Шүүхээс НЗД-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арг

2026-07-23

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн ажлын гүйцэтгэл 85 хувьд, G1 болон G2 зогсоолын ба

2026-07-23