Д.Нямхүү: Хүчит бөхчүүдийн хандивыг авсан бид хүчтэй байж, ядрахгүй…

2020-05-22 1208 0

Бөх тайлбарлагч А.Ганболд болон Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй тэргүүтэй бөхчүүд Үндэсний бөхийн харцага, начин цолтнуудын халз барилдааны орлого болох 5 сая төгрөгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардуулав.

Тодруулбал, ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор тавдугаар сарын 3-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоо, “Хамаг Монгол” студи хамтран томоохон халз барилдааныг зохион байгуулсан юм. Уг барилдаан Монголд анх удаа үзэгчгүй онлайнаар зохион байгуулагдсан гэдгээрээ ихээхэн онцлогтой байв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Манай ид барилдаж байгаа бөхчүүд санаачлаад барилдаан зохион байгуулж, 5 сая төгрөгийг ХӨСҮТ-д хандивлалаа. Энэ үнэхээр бидэнд сэтгэлийн урам өглөө. Цаашид улам хичээнгүй ажиллахыг сануулсан хэрэг боллоо. Зөвхөн коронавирусийн голомтод ажиллаж байгаа ажилчдаас гадна манай ХӨСҮТ-ийн бүхий л хамт олон чармайн зүтгэж байгаа. Коронавирусээс гадна олон халдвар дэгдэж байна. Хүчит бөхчүүдийн хандивыг авсан бид хүчтэй байж, ядрахгүй” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй “Саяхан зохион байгуулсан харцага, начин цолтнуудын халз барилдааныг УОК-ын заавраар явуулсан. Энэ барилдаанаас цугларсан орлогоо ХӨСҮТ-д хандивлалаа. Бид бүхний эрүүл мэндийн энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилчиддаа баярлалаа” хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Жүжигчин Химаншү Сони 300 хүнээс шалгаран бурхан багшийн дүрийг бүтээжээ

МҮОНТ-ээр гарч,  үзэгчдийг байлдан дагуулсан “Бурхан багш” олон ангит уран сайхны кино анх 2013

2025-11-07

Кино урлагийн 90 жилийн ойн босгон дээр 13 гавьяат төрлөө

Монголын кино урлагийн 90 жилийн түүхт ой энэ жил тохиож, уг ойг тэмдэглэн Монгол Улсын Ерөнхийлөгч

2025-10-29

МУГЖ Сосорбарамын хүү Майдарравжаа “Монгол хаан” жүжгийн гол дүрд тоглож байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу

2025-10-27