Д.Нямхүү: Баруун бүсийн 37 орноос Монголыг сонгож урьсан нь амжилттай ажиллаж байгаагийн баталгаа…

2020-05-22 1549 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ОХУ-аас ирсэн нэг оюутны давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 141 болсныг хэлэв.

Мөн тэрээр “ДЭМБ-ын баруун бүсийн 37 улс орны удирдлагууд цахимаар хуралдах үеэр Монгол улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэлгэрэнгүй танилцуулсан. Тэгэхэд Монгол улсыг маш сайн зохион байгуулалттай, өндөр хэмжээнд арга хэмжээ авч байна гэж үнэллээ. Энэ хурлаас их урам зориг авлаа. Ирэх долоо хоногт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сайдын төвшинд танилцуулга хийхээр төлөвлөгдсөн байна.

37 орон дотроос Монгол улсыг сонгож, туршлагаа хуваалцахыг урьж байгаа нь өвөрмөц. Өнгөрсөн таван сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ маань амжилттай байгаа шүү гэдгийг иргэддээ дахин сануулъя. Бид хамтдаа энэ цаг үеийг даван туулж чадна аа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10