Энгийн, төслийн, нам даралтын зуухны шатаалтаас гарсан 3 төрлийн үнсэнд шинжилгээ хийжээ

2020-05-21 651 0

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал гэр хорооллын айл өрхүүд болон дулааны цахилгаан станцуудын галлагаанаас гарч буй үнсийг агаар орчны бохирдлыг бууруулах, хөрсний бохирдол үүсэхээс сэргийлэн судалгаа шинжилгээнд оруулах, ангилан ялгах, тээвэрлэх, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд хүргэжээ.

Нийслэлийн Засаг даргын А/1206 тоот захирамжаар энэхүү ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэ талаар Д.Мөнхжаргал “Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд нэмэлтээр ашиглах тохиолдолд шатаалтыг бүрэн явуулсан, хог хаягдал шатаагаагүй, стандартын шаардлага хангасан үнс байх шаардлагатай.

Дутуу шатсан нүүрсний хэмжээ стандарт үзүүлэлтээс давсан үзүүлэлттэй байгаа тул үнсийг ашиглахын өмнө заавал шигшүүрээр шигшиж, дутуу шатсан нүүрс, хогийг ялгасны дараа дутуу шатсан нүүрсний агуулгыг тодорхойлох хэрэгтэй.

“Барилга архитектур корпораци” барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитай хамтран энгийн, төслийн, нам даралтын зуухны шатаалтаас гарсан гэх гурван төрлийн үнсний дээжид физик механик үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийлээ.

Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хорооны 7684 хашааны 11845 өрхийг сонгон туршилтын үнс ангилан тээвэрлэх ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллын айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшнээс гарах үнс болон Дулааны цахилгаан станцуудын хаягдал үнсийг дахин боловсруулж ашиглана. Мөн өрхийн түвшинд үнсийг хөргөн, хогийг шигшин ангилан ялгалт хийж үнсийг тээвэрлэлт хийхэд бэлэн байх туршилтыг хийсэн. Айл өрхүүдэд хяналт тавин бүртгэл хөтлөн ангилсан үнсийг тээвэрлэн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт цуглуулалт хийж байна” гэв.

Түүнчлэн цахилгаан станцын үнсийг дахин уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах, авто замын барилгын ажилд дүүргэгчээр ашиглах зэрэг туршилтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Глоб кредит”-ийн Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжилнэ

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжи

2025-05-08

Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг УДШ хэлэлцэнэ

Нэгэн үе "Ардын баатар" гэгдэж байсан  ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг анхан

2025-05-06

Удирдлагын академийн хойно гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо буюу олны нэрлэж заншсанаар Удирдлагын академийн хойно “

2025-05-06