Д.Нямхүү: ХӨСҮТ-д ажиглалтад байгаа 67 хүн удахгүй эмнэлгээс гарна

2020-05-21 893 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Нийт 140 тохиолдол бүртгэгдсэнээс 26 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарч дараагийн хяналт руу шилжсэн.

Одоо ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байгаагаас 88 өвчтөний биеийн байдал хөнгөн, 26 нь хүндэвтэр гэж үнэлэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 67 хүн ажиглалтад байгаа. Ойрын хугацаанд эдгээр хүмүүс ажиглалтаас гарч, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс л үлдэнэ” гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02

Монголд эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт, амьдрал

2026-03-05