Ми-8 нисдэг тэрэг осолдож, нисэх багийн гишүүд амь үрэгджээ

2020-05-20 1797 0

Өчигдөр буюу 05-р сарын 19-ний өдөр Москва хотын ойролцоо сургуулийн нислэг үйлдэж байсан ОХУ-ын армийн Ми-8 нисдэг тэрэг осолджээ. Нисдэг тэрэг Москвагийн ойролцоох Клин хотоос 20 км зайд оройн 08:00 цагийн үед осолдсон аж. Харамсалтай нь нисэх багийн гишүүд бүгд амиа алджээ.

Тус улсын батлан хамгаалах яам хэдэн хүн амь үрэгдсэн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа ч Оросын хэвлэлүүд гурван алба хаагч амь үрэгдсэн хэмээн мэдээлж байна.

Ослын шалтгааныг мөрдөн шалгах мэргэжилтнүүдийг илгээснээ ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Урьдчилсан байдлаар техникийн доголдол ослын шалтгаан болсон гэж үзэж байгаа бололтой. Зөвлөлтийн үед зохион бүтээгдсэн хос хөдөлгүүртэй Ми-8 нисдэг тэргийг Оросын зэвсэгт хүчин болон иргэний агаарын тээвэрт өргөн ашигладаг.

Ми-8-ийн анхны нислэгийг 1961 оны 07 сарын 09 нд хийсэн гэж үздэг ба 1965 оноос ашиглаж эхэлжээ.

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07