Б.Жаргалсайхан: Н.Энхбаяр “Өлсөхүйн гайхамшиг” гэсэн цуврал бичээд турахыг хүсэгч хүүхнүүдэд зарж болно ш дээ

2020-05-20 1164 0

Сар гаруйхны дараа Монголчууд шинэ төрийн түшээдээ сонгоно. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвсэл, бие даагчид гээд нийт 700 гаруй нэр дэвшигч бүртгүүлээд байна. Тиймдээ ч нэр дэвшигчдийн дунд нэг нь нөгөөгөөсөө “тодорч харагдах” зорилготой дайн хэдийн эхэлжээ. Зарим нь нэр дэвших болсон шалтгаанаа “Нийгмийн шаардлага” хэмээн тайлбарлаж байхад нөгөө нэг нь хувийн “зөвлөгөө”-гөөрөө довтолж байна.

Тухайлбал, олноо Буян Жагаа гэгддэг БНН-ын дарга Б.Жаргалсайхан экс ерөнхийлөгч Н.Энхбаярт хандан “Би Баянголд биш Чингэлтэйд дэвшихээр болсон. Энэ Энхбаяр одоо лагер дээрээ мөнхрөөд ном бичээд сууж байхгүй яах гээд байгаа хөсрийн шаар вэ! Зохиолч юм гээ биз дээ?

Номны сэдэв олдохгүй байгаа бол би санаа өгье. “Авлигыг эрийн цээнд хүргэж өгсөн 18 жил” гэдэг ч юм уу. Эсвэл “Өлсөхүйн гайхамшиг” гэсэн цуврал бичээд турахыг хүсэж байгаа хүүхнүүдэд зарж болно ш дээ…” хэмээн өөрийн нүүр номдоо бичсэн байх аж.

Сонгуулийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байхад энэ мэтээр авираа илэрхийлж байгаа хүмүүс яг сонгуулийн үеэр бөөн юм болох дог оо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Францын хэд хэдэн хотод үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон

2026-10-19

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02