ОХУ, БНТУ, БНЭУ-аас 1070 Монгол иргэнээ татан авчээ

2020-05-19 1284 0

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 13-19-ний өдрүүдэд ОХУ, БНТУ, БНЭУ-аас монгол иргэдээ тусгай үүргийн нислэг болон газраар татан авлаа. Татан авалт бүрийн үеэр мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн асуумж бөглүүлэн хяналт тандалт хийн коронавируст халдварын сэжигтэй зорчигчдыг ангилан ХӨСҮТ-д шилжүүлэн, бусад зорчигчдыг ажиглах байруудад тусгаарлалтад шилжүүлсэн байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор монгол иргэдийг татан авах үйл ажиллагаанд Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын таван улсын байцаагчийг нэмэлтээр ажиллуулан, нийт 393 зорчигчоос асуумж судалгаа авч, эрүүл мэндийн үзлэг,  тандалт хийсэн байна.

Мөн Буянт-Ухаа боомтоор ОХУ-аас ирсэн 340, Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 179, нийт 519 зорчигчид Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас эрүүл мэндийн хяналт тавьж ХӨСҮТ-д 27 иргэнийг шилжүүлжээ.

Түүнчлэн 15, 16-ны өдрүүдэд НМХГ-аас 51 ТИР авто машины 51 жолоочид /30 монгол, 21 гадаад/ халдвараас сэргийлэх дэглэмийн дагуу хяналт тавин, 50 жолоочийг буцааж, 1 монгол жолоочийг 21 хоногийн хугацаатай тусгаарлажээ. 51 ТИР ачааны 929.1 тн импортын хүнсний болон хүнсний бус бараанд хяналт шалгалт хийгээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны байдлаар улсын хэмжээнд  18 хүртэлх насны нийт 18,249 ихэр

2026-05-01

Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэр

2026-05-01